Хамтын ажиллагааны гэрээг сунгалаа

Нийтлэгч : .
Огноо: 2017-04-11 13:19:18

ХААИС, БНСУ-ын Кёнсангбүг аймгийн ХАА, Технологийн хүрээлэн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ 9 дэх жилдээ амжилттай хэрэгжиж,  өнөөдөр /2017.04.11/ дахин сунгалаа. Хоёр байгууллага өнгөрсөн хугацаанд хүнсний ногоо, хүлэмжийн болон цэцгийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр судалгааны ажил хэрэгжүүлж, бакалавр, магистр, докторантуудыг мэргэжил дээшлүүлэхэд анхааран ажилласан байна. Мөн тодорхой үнэ бүхий лабораторын багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлж байжээ. 

Харин хамтын ажиллагаагаа сунгасанаар үргэлжлүүлэн гүзээлзгэний сорт нутагшуулах, шинэ сорт гарган авах, шинэ технологи нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах гэх мэт чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөсөн байна.

Мөн Өмнөговь аймагт шинэ сортын гүзээлгэнэ тариалахын зэрэгцээ ил талбайд тариалах боломжтой эсэх талаар судалгаа хийх аж.