“Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагааны цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг МИДС-Консорциум, ХААИС хамтран /2017.04.13/ зохион байгууллаа.
Сангийн яам болон БСШУС-ын яамнаас их, дээд сургуулиудын дотоод хяналтыг хэрэгжүүлэхэд баримталж буй бодлого, цаашдын зорилго чиглэлтэй танилцаж, сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох зорилгын доор тус хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт МИДСК-ын гишүүн их, дээд сургуулиудын дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан 40 мэргэжилтэн оролцсон бөгөөд Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэл, удирдлагын газрын мэргэжилтэн П.Оюунтуяа “Дотоод аудит – Хяналт шинжилгээ үнэлгээний ажлын хоорондын ялгаа болон уялдаа” сэдвээр, БСШУСЯ ХШҮ хариуцсан мэргэжилтэн Б.Доржхуяг “Хяналт шинжилгээ – дотоод аудитын хувьд яамны зүгээс баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Мөн ХААИС-ийн ХҮШ-ний мэргэжилтэн Н.Норов ХААИС-ийн Дотоод аудит, хяналт, үнэлгээ шинжилгээний ажлын талаар танилцуулга хийж, алба нэгж болон байгууллага хоорондын уялдаа холбоо, тулгамдсан асуудал, шийдвэрлэх боломжийн талаар ярилцлаа.