Э.Уянга Оюутны ОУ-ын чуулга уулзалтад оролцохоор шалгарлаа

Нийтлэгч : .
Огноо: 2017-04-14 17:32:52

Япон улсын Токиогийн ХААИС нь “Шинэ зууны Хүнс, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин” сэдэвт Оюутны олон улсын чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулдаг билээ.

Хоёр их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд тус уулзалтад оролцох нэг оюутныг сонгон шалгаруулж, оролцуулдаг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтад оролцохоор гурван оюутан материалаа ирүүлж, илтгэлээ хэлэлцүүлсэнээс ИТС-ийн хоёрдугаар курсийн оюутан Э.Уянга шалгарч Оюутны олон улсын чуулга уулзалтад оролцох болзол хангалаа. Оюутнуудыг англи хэлний мэдлэг, илтгэх болон асуултад хариулах чадвар гэсэн үндсэн 3 үзүүлэлтээр шалгарууллаа.

Энэ жилийн 12 дахь удаагийн чуулга уулзалт Students Taking Action to Address Inequality Through Greater Access to Resources and Knowledge in Order to Promote Sustainable Agricultureбуюу Тогтвортой Хөдөө Аж Ахуйг дэмжих үйл ажиллагаанд тэгш бус байдал гаргахгүй байхад оюутнуудын оролцоо сэдвээр 2017 оны 09 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Тайваний Чун Шины үндэсний их сургуульд зохиогдох юм.

Өнгөрсөн жилийн чуулга уулзалтад Агроэкологийн сургуулийн хоёрдугаар ангийн оюутан Г.Нямбаяр амжилттай оролцсон бөгөөд энэ жилийн сонгон шалгаруулалтад шүүгчээр оролцлоо.