ХААИС-ийн шигшээ багийн тамирчид Хонгконгоос мөнгө, хүрэл медаль хүртлээ

Нийтлэгч : .
Огноо: 2017-04-14 18:19:50

ХААИС-ийн модон бөмбөгийн шигшээ багийн тамирчид Хонгконгийн нээлттэй олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо. Тэмцээнд Япон, Солонгос, Тайвань, Сингапур, БНХАУ, Малайз, Хонгконг, Уганда улсын баг, тамирчид  оролцлоо.

Багийн дасгалжуулагчаар модон бөмбөгийн спортын мастер, ХААИС-ийн багш, МУБИС-ийн докторант Ж.Загас, тамирчинаар Мал эмнэлгийн сургуулийн 3-р ангийн оюутан спортын дэд мастер Э.Энх-Алдар, Агро-экологийн сургуулийн 4-р ангийн оюутан М.Ууганбаяр, Инженер технологийн сургуулийн 2-р ангийн оюутан Г.Санзайдорж, О.Мижиддорж нар оролцлоо. Энэ удаагийн баг нь шинээр эхлэн хичээллэгч тамирчидаас бүрдсэн юм.

Тэмцээний эрэгтэй багийн төрөлд 24 замын нийлбэрээр 3 дугаар байрт шалгарч хүрэл медаль, цом хүртэж 2013 онд тус тэмцээний эрэгтэй багийн төрөлд хүрэл медаль авч байсан амжилтаа дахин бататгалаа.

Мөн эрэгтэй хосын төрөлд нийт 27 хос өрсөлдсөж ХААИС-ийн хос тамирчин М.Ууганбаяр, Г.Санзайдорж нар 96 оноогоор 2 дугаар байрт шалгарч мөнгөн медалийн эзэд боллоо.

ХААИС-ийн тамирчид 2013 онд тус тэмцээнд оролцож эрэгтэй багаар хүрэл медаль, цом хүртэж байсан түүхтэй билээ.

ХААИС-ийн тамирчдын хувьд Монголын оюутны Универсиад IV их наадмын өмнөх маш том сорилго тэмцээн боллоо. ХААИС-ийн тамирчидаа болон Модон бөмбөгийн спортыг дэмжиж тэмцээнд явахад тусалсан ХААИС-ийн ректор Т.Хэрүүга, Монголын модон бөмбөгийн холбоо, тамирчдын гэр бүлд талархал илэрхийлье.

ХААИС-ИЙН МОДОН БӨМБӨГИЙН “МАСТЕР” КЛУБ-ИЙН ХАМТ ОЛНООС