Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри ХААИС-д зочлов

Нийтлэгч : .
Огноо: 2017-04-20 17:18:46

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри ХААИС-д зочилж /2017.04.19/ сургуулийн удирдлагатай уулзлаа.  

Тэрээр манай хоёр улс хөрөнгө оруулалт, боловсрол, уур уурхайн салбарт хамтран ажиллаж байна.  Миний бие 35 жил Гадаад хэрэг, худалдааны яаманд ажиллахдаа Азийн улс орны асуудлыг хариуцаж байсан.  ХАА-н Эдийн засгийг сонирхон судалдаг. Монгол улс ХАА-н эдийн засгаа шинэчилэн, сэргээж байгаа энэ үед ажиллаж байгаадаа баяртай байна гээд өөрийн сонирхсон асуултад хариулт авсан юм. Тухайлбал, Хувийн хэвшилийнхэнтэй хамтарсан болон бодлогын судалгаа хийдэг эсэх, ХАА-н эдийн засгийн чиглэлээр сургалт явуулдаг талаар асууж тодорхой хариулт авлаа.

 “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч Австралийн “Рио Тинто” компани жилд таван сая ам.долларыг орон нутгийн хөгжилд зориулан олгож, бүтээн байгуулалтын ажил хийдэг байна. Энэ хүрээнд Мал аж ахуйн төвийг Ханбогд суманд байгуулахаар төлөвлөсөн гэв. Гэхдээ барилга байгууламж баригдах ч төслийг чанартай үр дүнтэй үргэлжлүүлэх хүний нөөц орон нутагт байхгүй. Тиймээс ХААИС-ийн бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах боломжтой эсэх талаар мөн ярилцлаа.

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, бид бүхий л талаар идэвхтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын дараа Элчин сайд Ж.Лантри Мал аж ахуй биотехнологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.