Солонгос хэлний өдөрлөг болов

Нийтлэгч : .
Огноо: 2017-04-21 10:20:43

Солонгос хэлний өдөрлөг өчигдөр /2017.04.20/ Хатан туул театрт болж өндөрлөлөө. Тус өдөрлөгт Койка олон улсын байгууллагын Сайн дурын ажилтан хариуцсан хэлтэсийн дарга Хүан Хуон Сүүг тэргүүтэй төлөөлөгчид болон багш, оюутнуудын төлөөлөл оролцож оюутнуудын бэлтгэсэн урлаг, соёлын хөтөлбөрийг үзлээ.

Солонгос хэлний өдрийн болон оройн ангийн оюутнууд, дуу, бүжиг, ярианы тэмцээн болон солонгос үндэсний тоглоом, хөгжмийн зэмсэгээр тоглон юу сурч мэдсэнээ зочдод тайлагнасан юм.  

Энэ үеэр Амжилттай суралцаж, хөтөлбөрт идэвхтэй оролцсон Га ангийн н.Номинтуяа, На ангийн Б.Бадар-Ууган, Да ангийн Э.Хонгорзул нарыг шагналаа.

Анх 2010 оноос хос зэрэг олгох хөтөлбөрийн хүрээнд солонгос хэлний хичээлийг эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар өдрийн болон оройн хөтөлбөрт тус бүр 40 гаруй оюутан суралцаж байна.