ЗАМЫН ЗАРДАЛ НӨХӨН ОЛГОХ

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 1999-12-31 00:00:00

ЗАМЫН ЗАРДАЛ НӨХӨН ОЛГОХ 

 
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн тогтоолын дагуу оршин суудаг газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагчдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож Сургалтын төрийн сангаас нөхөн олгож байхаар болсон.
 
 Замын зардал нөхөн олгоход бүрдүүлэх бичиг баримт
 
Авто тээврийн хэрэгслээр зорчих тасалбар, цахим үнэмлэхний хуулбар, онгоцоор ниссэн оюутнуудын хувьд тийз борлуулдаг компаниас ниссэн эсэх лавлагааны хамт  жил бүрийн 2 дугаар сарын эхний 2 долоо хоногт багтаан сургалтын албандаа өгдөг. Замын зардлын нөхөн олголтын тооцоо хийгдсэний дараа оюутанд сургуулийн санхүүгээр дамжуулан буцаан олголт хийдэг.