Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи шинээр гишүүн элсүүлнэ
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн салбар академи Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи шинээр гишүүн элсүүлнэ.
Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн дүрмийн 5.1, 5.2, 5.3 дах хэсэг, ХАА-н Шинжлэх ухааны академийн гишүүн элсүүлэх чиглэл, тоо батлах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн ХАА-н Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Бямбаад ирүүлсэн 1/82 тоот албан бичиг зэргийг үндэслэн шинээр гишүүн элсүүлэх сонгуулийг ХАА-н Шинжлэх ухааны академийн чуулганы 2011 оны 06 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан “ХАА-н шинжлэх ухааны академийн гишүүн сонгох журам”-ын дагуу 2017 оны 2 дугаар улиралд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Шинээр элсүүлэх гишүүдийн шинжлэх ухааны чиглэл, тоог дараах байдлаар тогтоож байна. Үүнд:
Мал эмнэл зүй 2;
Мал зүй 2;
Газар тариалан 1;
Эдийн засаг 1;
Техник 1;
Бэлчээр, тэжээл, экологи 1;
Ургамал хамгаалал 2 болно.
Академийн гишүүнд нэр дэвшигч нь салбарын шинжлэх ухаанд онол, практикийн үнэтэй хувь нэмэр оруулсан дорвитой бүтээл туурвисан, туршилт-судалгаа-үйлдвэрлэл-бизнесийн болон шинжлэх ухаан, дээд боловсролын чиглэлээр томоохон амжилт гаргасан шинжлэх ухааны докторын зэрэгтэй болон боловсролын докторын зэрэг хамгаалснаас хойш 10-аас доошгүй жил хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, сургалтын болон төрийн байгууллагад тасралтгүй үр бүтээлтэй ажилласан, профессор цолтой байна.
Академийн гишүүнд нэр дэвшүүлэх эрхийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоо, бизнесийн байгууллага эдлэх ба толгойлох эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр дэвшүүлнэ.
Академийн гишүүнээр сонгуулахаар нэр дэвшсэн эрдэмтдийн холбогдох материал /биеийн байцаалт, тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр, гишүүнд нэр дэвшигчид тавигдах дээрх шаардлагууд болон академийн гишүүн элсүүлэх журамд заасан бусад шаардлагыг хангасан байдлыг нотлох баримт бичиг, гишүүнээр элсүүлэхийг хүссэн хувийн өргөдөл/-ыг тэдний нэрийг дэвшүүлсэн байгууллага, зарлал нийтлэгдсэнээс хойш календарийн 20 хоногийн дотор Академийн Ажлын албанд /ХААИС-ийн захиргааны байр 11 тоот, Утас:341476/ ирүүлнэ. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авах боломжгүй.
ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ