Бүгд Найрамдах Куба Улсын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-тэй хамтран ажиллана

Нийтлэгч : .
Огноо: 2017-03-15 16:46:26

Бүгд Найрамдах Куба Улсын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-тэй хамтран ажиллана

Монгол улсад ажиллаж буй Бүгд Найрамдах Куба Улсын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн ерөнхий захирал Эулогио Пиментел, тус төвийн Гүйцэтгэх менежер болон Биотехнологийн төслийн шинжээч Мануэль Рафаэль Раисес Перес-Кастаньеда, Хөдөө аж ахуйн биотехнологийн газрын ургамлын биотехнологийн албаны дарга Абель Эрнандес Веласкес нар ХААИС-ийн харъяа Мал Эмнэлгийн хүрээлэнд өчигдөр /2017.03.14/ айлчлан тус хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын явцад  малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын талаар судалгаа хийх, халдварт өвчний оношлуур, вакцины технологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг харилцан ярилцаж  тус төвд  үйлдвэрлэдэг  дэлхийд цөөхөн байдаг бэлчээрийн хачгийн  эсрэг вакцины шинэчилсэн хувилбарыг эхний ээлжинд лабораторийн нөхцөлд турших болон бусад чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.