БСШУС-ийн сайд Ж.Батсуурь, ХААИС-ийн ректор Т.Хэрүүгатай үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгууллаа
ХААИС-ийн Удирдах зөвлөл нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 6-ны өдөр тус тус хуралдаж, ХААИС-ийн 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн гишүүдийн 100 хувийн саналаар эерэг үнэлэлт өгсөн билээ.
Харин энэ сарын 13-ны өдөр БСШУС-ийн сайд Ж.Батсуурь, ХААИС-ийн ректор Т.Хэрүүгатай 2017 оны үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгууллаа.
Хийж бүтээсэн амжилт, хийхээр төлөвлөсөн ажил бүрийн ард ХААИС-иар овоглосон хүн бүрийн хөдөлмөр, хичээл зүтгэл байдаг билээ.