Физикийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

Нийтлэгч : .
Огноо: 2017-03-23 10:34:52

Физикийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

Инженер, технологийн сургуулийн Математик, физик, мэдээллийн технологийн тэнхимээс ХААИС-ийн оюутнуудын физикийн хичээлийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, физик сэтгэлгээг хөгжүүлэх, их, дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг физикийн олимпиадад оюутнуудыг оролцуулах зорилгоор ХААИС-ийн оюутнуудын дунд зохион байгуулсан Физикийн олимпиад 2017 оны 3 сарын 16-нд №229 тоот танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Тус олимпиадад Эдийн засаг бизнесийн сургууль,  Инженер, технологийн сургууль, Мал аж ахуй биотехнологийн сургууль, Агроэкологийн сургууль, Мал эмнэлэгийн сургуулийн нийт 52 оюутан оюун ухаанаа сорьсноос:

I байр -  ИТС-ийн Цахилгаан хангамжийн 1-р ангийн оюутан М.Дулмаа

II байр - АЭС-ийн Газар зохион байгуулалтын 1-р ангийн оюутан Б.Угтахбаяр

III   байр -  ИТС-ийн Механик инженерийн 1-р ангийн оюутан М.Мөнхболд

Тусгай байр - ЭЗБС-ийн Эдийн засаг, бизнесийн 1-р ангийн оюутан С.Буянзул

Тусгай байр - ИТС-ийн Механик инженерийн 1-р ангийн оюутан Э.Энхзаяа нар тус тус шалгарлаа.

Амжилттай оролцсон оюутнууддаа цаашдынх нь сурлаганд өндөр амжилт хүсэн ерөөе. 

 

  

МАТЕМАТИК, ФИЗИК, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ