ХААИС-ийн оюутнууд БНСУ-ын Гёнсаны Үндэсний Их Сургуулийн магистр, докторын сургалтанд хамрагдах тухай

Нийтлэгч : .
Огноо: 2017-03-27 09:31:07

ХААИС-ийн оюутнууд БНСУ-ын Гёнсаны Үндэсний Их Сургуулийн магистр, докторын сургалтанд хамрагдах тухай 

ХААИС болон Гёнсаны ҮИС хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд магистр, докторын сургалтанд тэтгэлэгтэйгээр хамрагдах хүсэлтэй, шаардлага хангасан нэр дэвшигчид дараах материал бүрдүүлж өгнө үү.  Үүнд:

Тавигдах шаардлага:

1.    Голч оноо 3.2-оос дээш

2.    ХААИС-ийн төгсөгч, эсвэл энэ жил төгсөх оюутан байх

  1. Хэлний шаардлага: ТОПИК-3, IELTS-5.5, IBT-80 болон түүнээс дээш

Бүрдүүлэх материал (англи хэлээр):

  1. Өөрийн танилцуулга (CV)
  2. Дүнгийн хуудас
  3. Сургуулийн тодорхойлолт
  4. Суралцах төлөвлөгөө (Study plan)
  5. Тодорхойлох захиа-2 (Recommendation Letter)

Материалыг 4 дүгээр сарын 15 хүртэл Захиргааны байрны 6 тоотод хүлээн авч, Гёнсаны ҮИС-ийн Гадаад харилцааны албанд явуулан тухайн оюутныг сургах салбар тэнхим сонгон шалгаруулалт хийх бөгөөд сонгогдсон нэр дэвшигч 9 сараас сурна.

Жич: Суралцах сургуультай холбоотой мэдээлэл болон мэргэжлийн ангийг  ЭНД -ээс харна уу. 

Захиргааны алба

Утас: 341153

2017 оны 03 дугаар сар 27 өдөр