Донорын өдөрлөг болж, 94 багш, оюутан цусаа өглөө
“Дусал цус - нэг амь” донорын өдөрлөг Хатантуул театрт /2017.03.21/ боллоо. Өдөрлөгийг Хан-Уул дүүргийн Улаанзагалмайн хороо, ЦССҮТөв, ХААИС-ийн Оюутны холбоо, Клубүүдийн нэгдсэн зөвлөлтэй хамтарч зохион байгуулав.
Тус аянд 94 багш, оюутан сайн дураар цусаа хандивлан хүмүүнлэгийн аянд идэвхтэй оролцлоо. Цусаа хандивлах аяныг ХААИС жилд хоёр удаа зохион байгуулж байна.