Хөдөө аж ахуйн их сургуульд газрын харилцааны чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 20 жилийн ой тохиож байна. Ойгоо угтаж, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн тэнхимийн багш, оюутан, төгсөгчдийн төлөөлөл бичил цэцэрлэг байгуулах эхлэл болгож мод тарилаа. Тэхийн шээг, голт бор, монос, сарнай, тавилгана зэрэг таван төрлийн 60 гаруй мод тарьж, сургуулийнхаа ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.
Сонирхуулахад ХААИС 1997 оноос эхлэн газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын үнэлгээ зэрэг мэргэжлээр 1000 гаруй мэргэжилтэн бэлтгэжээ. Өдгөө газрын харилцааны салбарт ажиллагсадын 70 орчим хувийг ХААИС-ийн төгсөгчид эзэлж байна.