ХААИС-ийг 1964 онд мал зүйч мэргэжлээр төгсөж, өдгөө 80 насны босгыг хэдийнээ алхсан Б.Сэрнээ гуай төрөлх сургуульдаа хүндэтгэл үзүүлж, үр хүүхдүүдийнхээ хамт мод тарилаа.
Тэрээр миний хань мөн 1964 онд малын эмч мэргэжлээр энэ сургуулийг төгссөн. Буянтай сайхан сургууль, багш нарынхаа ач тусаар мэргэжил эзэмшиж, ажил, амьдралынхаа гарааг ч эндээс эхэлсэн. Үр хүүхдүүд маань ч сайхан амьдарч байна. Хань бид хоёрын 1962 онд тарьсан мод сайхан ургасаныг хараад баяртай байна.
Тиймээс сургуульдаа хүндэтгэл үзүүлж, үр хүүхдүүдийнхээ хамт монос, шар хуайс, үрэл зэрэг 92 модны суулгацыг тарьж байна гэлээ.
Тэрээр ХААИС-ийг төгсөн Ховд аймгийн ТМС-д багшаар томилогдон очоод, тасралтгүй 28 жил багшилсан гэв. Өдгөө үр хүүхдүүдийнхээ хамт нийслэл хотдоо амьдарч байгаа аж.