"Монгол орны жимсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь" төслийн семинарт ХААИС-ийн профессорын баг оролцов

Нийтлэгч : .
Огноо: 2017-06-14 14:52:22

НҮБ-ын ХХААБ-ын санхүүжилтээр хэрэгжиж буй "Монгол орны жимсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь" төслийн нээлтийн семинар 2017 оны 6-р сарын 09-нд амжилттай боллоо. Энэхүү хуралд Дарханы УГТХ-ийн Жимс, жимсгэний сектор, ХААИС-ийн “Ургамлын генийн нөөц тогтортой хөгжил” профессорын багийн доктор, профессор нар, МЖЖҮХ-ны салбарын гишүүд, дэмжигчид оролцож, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, дэвшилтэт технологийн талаар хэлэлцэв.

Төслийн хүрээнд:

-"Гадаадаас жимс, жимсгэний таримлын эх ургамлыг аюулгүй нэвтрүүлэх, үнэлэх байгууламж байгуулах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх,

 -Монгол улсын жимс жимсгэний салбарыг олон улсын эрдэм шинжилгээний байгууллагатай холбох,

-Хүйтэнд тэсвэртэй алим, чавга зэрэг жимс жимсгэний сортыг турших, нутагшуулах,

-Чацарганы хураалтыг механикжуулах,

-Жимс жимсгэний салбарын урт хугацааны, хөгжлийн стратеги, төлөвлөгөө боловсруулах" зэрэг асуудлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөгдөж байгаа аж.