Тайванийн Чунг Шин их сургуулийн төлөөлөгчид ХААИС-д өнөөдөр /2017.06.27/ зочилж, сургуулийн удирдлагатай уулзлаа. Тус сургууль ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуультай оюутан солилцох болон хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаатай танилцсан байна.
Гэрээ байгуулсанаар Чунг Шин их сургуульд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн оюутнууд 14 хоногоос 2 сарын хугацаатай болон 1-2 улирал суралцаж, дадлага хийх боломжтой боллоо.
Уулзалтын үеэр Чунг Шин их сургуулийн төлөөлөгч хэлсэн үгэндээ, Тайваньд Монголын дээд боловсролын тухай мэдээлэл хомс байдаг. Тиймээс сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байгаадаа баяртай байна гэв. Харин ХААИС-ийн захирал Т.Хэрүүга хэлэхдээ, Та бүхний бий болгосон сайн дадал, технологийн эх орондоо нутагшуулах гэж буйдаа талархаж байна гэсэн юм.