Япон, Монголын эрдэмтэд хүн, мал, орчны эрүүл мэндийн талаар хэрэгжүүлэх төслийн анхдугаар уулзалтыг зохион байгууллаа

Нийтлэгч : .
Огноо: 2017-07-04 10:25:36

Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн Нагояа их сургуулийн Орчны ШУ-ны сургууль хамтран Хүн, мал, газрын эрүүл мэнд төсөл хэрэгжүүлэх санал солилцох анхдугаар уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Санал солилцох уулзалтын үеэр хоёр их сургуулиас гадна Монгол улсын ОБЕГ, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, ЭМШУИС, Япон улсын Азабугийн их сургууль, Тотторигийн их сургууль болон Далай – эх газрын шинжлэх ухаан, технологийн Японы холбоо зэрэг байгууллагуудын эрдэмтэн судлаачид оролцож монгол орны мал аж ахуйн талаар илтгэл хэлэлцүүлэн саналаа солилцов.

Уулзалтын үр дүнд Монгол орны байгаль-цаг уурын эрсдэлт (ган, зуд) нөхцөлд малын өвчин эмгэгийн шалтгааныг байгаль, цаг уурын хүчин зүйлүүдтэй уялдуулан судалж, сэргийлэх аргыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах  Хүн мал орчны эрүүл мэнд хамтарсан төслийг өргөн барихаар хоёр орны эрдэмтэд  тохиролцов.