ХААИС-ийн магистрын хөтөлбөрөөр төгсөгчдөд диплом гардуулах ёслол боллоо

Нийтлэгч : .
Огноо: 2017-07-05 17:50:13

Магистрын зэргээ амжилттай хамгаалсан төгсөгчдийг ХААИС-ийн удирдлага хүлээн авч баяр хүргэн, диплом гардууллаа.

Өнөөдөр Нягтлан бодох бүртгэл, Эдийн засаг статистик, ХАА-н биотехнологи, Менежмент, Техникийн ухаан, ХАА-н цахилгаан инженер хөтөлбөрөөр 39 магистр төгсөж дипломоо гардан авлаа.  

ХААИС 2015 оноос мэргэжийн магистр хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр төгсөгчдийн дийлэнх нь тус хөтөлбөрөөр төгссөн байв. Олон улсын жишгээс харахад төрийн байгууллагад ихэвчлэн мэргэжлийн магистр байх шаардлагыг тавьдаг бөгөөд олон давуу талтайг Магистр, докторын сургуулийн захирал Б.Баттөр хэлсэн үгэндээ онцоллоо.

Төгсөгчдөд ХААИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа, Нийгэм, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батчулуун, Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга, ШУЗ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Баянтэс,  Магистр, докторын сургуулийн захирал Б.Баттөр нар дипломыг нь гардуулан өгч, ирээдүйн ажил, амьдралд нь амжилт хүслээ.