Улсын баяр наадмыг тохиолдуулан Боловсрол, Хөдөө аж ахуй, Нийгмийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн "Боловсролын тэргүүний ажилтан тэмдэг"-ээр Агроэкологийн сургуулийн багш Д.Түвшинбаяр, Р.Нямсүрэн, "Хүнс хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн яамны тэргүүний ажилтан тэмдэг"-ээр Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга, Эдийн засаг бизнесийн сургуулийн багш Д.Шинэбаяр, Мал аж ахуй биотехнологийн сургуулийн багш А.Бат-эрдэнэ, Эдийн засаг хөгжлийн албаны нярав Ц.Цэрэндулам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны "Хөдөлмөрийн тэргүүний ажилтан тэмдэг"-ээр Мал аж ахуй биотехнологийн сургуулийн Лаборант Б.Мөнхсаруул, Захиргааны байрны жижүүр С.Амар, Инженер технологийн сургуулийн үйлчлэгч Д. Уранчимэг нар тус тус шагнууллаа.
Шагналыг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга гардуулан өгч баяр хүргэлээ.