“Малын эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох зарим асуудал” сэдэвт хурал боллоо

Нийтлэгч : .
Огноо: 2017-04-28 16:33:33


“МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЗАРИМ АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2017.04.28/ ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо.

Хурлыг ХАА-н Эдийн засаг, хөгжлийн судалгааны төвөөс ХХААХҮЯ, ХААИС, ХААШУА, Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, малын эрүүл мэнд ба эм хангамж, шинжлэх ухаан болон боловсролын үйлчилгээ, малын эрүүл мэнд ба эдийн засгийн асуудал зэрэг сэдвээр эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүллээ.

Хуралд УИХ-ын гишүүн О.Батнасан, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн газрын дарга Л.Чой-Иш, МЭҮГ-ын дарга П.Ганхуяг, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, ХААШУА-ын Ерөнхийлөгч, академич Б.Бямбаа, ХААИС-ийн дэргэдэх ХАА-н эдийн засаг, хөгжлийн судалгааны төвийн захирал, академич А.Бакей, Академич Ш.Дэмбэрэл болон эрдэм шинжилгээний хүрээлэн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, одоо хэрэгжиж буй хуулийн алдаа оноо, хэлэлцэгдэж буй хуулийн төсөлд тусгах санал, зөвлөмж, өнөөгийн бодит байдлын талаар ярилцлаа. Тус хурал нь “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” болон “Малын генетик нөөцийн тухай” хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа энэ үед болж буйгаараа онцлог байлаа.