Академич Цэвэгийн Тойвгоогийн 100 насны ойд зориулан шатрын тэмцээнийг тавдугаар сарын 6-7-ны өдрүүдэд МҮХАҮТ-д амжилттай зохион байгууллаа.
Академич Ц.Тойвгоо нь Монгол улсын төрийн соёрхолт, шинжлэх ухааны нээлтийн эзэн, шинжлэх ухааны доктор, профессор эрдэмтэн төдийгүй МУ-ын шилдэг шатарчдын олимпиадын багийн ахлагч, шатрын нэрт зүтгэлтэн байсан бөгөөд үр хүүхэд, төрөл төрөгсөд, “Оюунлаг үр сад” ТББ, “Зууны шатар” шатрын клуб санаачлан дээрх тэмцээнийг зохион байгуулсан байна.
Шатрын тэмцээнийг Мал эмнэлгийн хүрээлэн, МҮХАҮТ, Монголын шатрын холбоо дэмжин оролцлоо. Тэмцээнд улс, аймаг, орон нутгийн 380 шатарчин нас насны ангилалд өрсөлдсөн юм. Хамгийн ахмад нь 96 настай бол 3 нас 6 сартай бяцхан охин хамгийн залуу оролцогч боллоо.