ХААИС-ийн дэргэдэх ХАА-н Эдийн засаг, хөгжлийн судалгааны төвөөс санаачлан “Тэжээл үйлдвэрлэл-зах зээл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.05.18/ ХХААХҮЯ, ХААШУА, ХААИС-тай хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Л.Чой-Иш, ХААШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Бямбаа, ХАА-н Эдийн засаг, хөгжлийн судалгааны төвийн захирал, академич А.Бакей, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессор Г.Гантулга болон ХААИС-ийн бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэн, төрийн болон төрийн бус байгууллага, судалгааны төвийн мэргэжилтнүүд оролцов.
ХААИС-ийн ЭЗБС-ийн профессор, ХААШУА-ийн гишүүн, доктор (ScD) Л.Нямбат “Мал сүргийн тоо, бүтэц: бэлчээр, тэжээл” сэдвээр, МААЭШХ-ийн зөвлөх ажилтан, ХААШУА-ийн гишүүн, доктор, профессор С.Жигжидсүрэн, ХААИС-ийн МААБТС-ийн багш, ХААШУА-ийн гишүүн доктор, профессор Н.Тогтохбаяр нар “Малын тэжээл үйлдвэрлэлийн бодлогын зарим асуудал”, МААЭШХ-ийн дэргэдэх “Арвин ургацын ундраа” гарааны компаний захирал доктор, профессор Д.Алимаа, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхжаргал нар “Таримал тэжээл үйлдвэрлэл, үрийн аж ахуйн зарим асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Мөн “Нүүдэл тэжээл” ХХК-ний менежер Т.Мөнгөнбагана “Үйлдвэрийн аргаар боловсруулсан тэжээл” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.