Францын тэтгэлэгт сургалтын хүсэлт хүлээн авах хугацааг 7 хоногоор сунгалаа

Нийтлэгч : .
Огноо: 2017-05-19 12:56:52

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2017-2018 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцах 10 оюутныг сонгон шалгаруулна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:  2017 оны 5 дугаар сарын 26.

Тавигдах шаардлага:  

  • Монгол улсын иргэн байх;
  • Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын дипломтай байх
  • Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх (niveau B2)

Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дурдсан баримт бичгийг хоёр хувь  /нэг хувь нь франц/эсхүл англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр/  бүрдүүлэн,  2017 ОНЫ V САРЫН 26-НЫ ДОТОР Францын элчин сайдын яаманд дараах хаягаар ирүүлнэ.

 

Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ

Энх тайвны өргөн чөлөө -15

 

Соёл, хамтын ажиллагааны Элчин зөвлөх

Ноён Жан Флоран ФИЛТЦ танаа

 

Улаанбаатар хот

Анкет болон бүрдүүлэх материалын жагсаалтыг БСШУСЯ,  Францын ЭСЯ-ны вебсайт болон https://www.francealumni.fr/fr/poste/mongolie/news/3160 -с үзэж танилцана уу.