Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гаас хэрэгжүүлж буй “Мал эмнэлэг, МАА-н салбарын Хүний Нөөцийн Хөгжлийн Чадавхийг Бэхжүүлэх Төсөл”-ийн дэмжлэгтэйгээр МЭС, МЭХ, УМЭАЦТЛ, НМЭГ зэрэг байгууллагын багш, судлаачдаас бүрдсэн сургалт, судалгааны 8 багийн тайлангийн хурал “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д 10-р сарын 12-ны 10-аас 16 цагийн хооронд болох тул сонирхсон багш, судлаач, оюутан та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урья!
Тайлангийн сэдвийн хамрах хүрээ нь:
• Гахайн сонгомол мялзангийн вакцины стратеги боловсруулах
• Адууны хөлийн эмгэгийг оношлох, эмчлэх ур чадварыг малын эмч нарт эзэмшүүлэх
• Хүнсний хордлого үүсгэгч бактери илрүүлэх, молекул биологийн аргаар тодорхойлох
• Туул голын сав газрын хөрс, ус, ургамалд хүнд металын хордлого илрүүлэх
• Гүүний саамны чанар, ариун цэвэр
• Ямын оношлогооны арга зүйг сайжруулах
• Үхрийн эрчимжсэн аж ахуйд үзүүлэх мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах
• ПГУрвалын техник ур чадварыг сайжруулах болон боом өвчин судлал