Японы Кумамото их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн захирал Shuichi Torii ХААИС-ийн захирал Т.Хэрүүгатай уулзан, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар ярилцлаа.
Тус сургуультай манай Эдийн засаг, бизнесийн сургууль оюутан солилцооны хөтөлбөр хамтран хэрэгжүүлдэг билээ. Энэ жил л гэхэд ЭЗСМЗагварчлалын тэнхимийн Статистикийн 3-р курсийн оюутан Г.Билгүүн, И.Төртогтох нар тус хөтөлбөрт хамрагдаж 9 дүгээр сарын 21-нд Япон орныг зорьсон юм.
Дээрх гэрээ ирэх онд дуусах бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа ХААИС-ийн хэмжээнд өргөжүүлж, магистрант, докторантурт оюутан элсүүлэхээр уулзалтын үеэр тохиролцлоо.
Кумамото их сургууль нь 120 жилийн түүхтэй, Японы шилдэг 22 сургуулийн нэг юм.