ХААИС, БНСУ-ЫН ЧУСОНЫ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Нийтлэгч : .
Огноо: 2017-10-17 15:46:58

БНСУ-ын Чусоны их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Kim Seong Jung, Гадаад харилцааны албаны багийн ахлагч Bang Hee Son, Гагнуурын инженерийн шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч Kim Kwon Soo, World Edupia Pathway LLC ерөнхий захирал Byeongkyu Choi нар /2017.10.17/ ХААИС-д зочилж, цаашид хамтран ажиллах талаар Захиргааны албаны дарга Ц.Сүхтулгатай санал солилцлоо.

            Чусоны их сургууль нь 1946 онд байгуулагдсан, хувийн өмчийн сургууль юм. Одоогоор 17 бүрэлдэхүүний сургуульд 800 орчим багш, 450 гаруй ажилтан, ажиллагсад ажиллаж, 20000 бакалаврын, 10000 гаруй ахисан түвшний оюутан суралцдаг байна. ХАА-н чиглэлээр сургалт явуулдаггүй боловч Инженер, үүний дотор гагнуурын чиглэлээр оюутан солилцох боломжтой гэдгийг төлөөлөгчид хэллээ.  

Тус мэргэжлээр суралцаж төгссөнөөр оюутны визээ Е7 буюу ажлын визээр солин БНСУ-д өндөр цалинтай ажилд орох бүрэн боломжтой гэв. Гагнуурын хөтөлбөр нь олон улсын нэр хүнд бүхий байгууллага болох БНФУ-ын International Institute of Welding хүлээн зөшөөрөгдсөн. Засгийн газраас санхүүжилт авдаг тул шаардлага хангасан оюутнуудад тэтгэлэг олгодог байна.  

Мөн энэ үеэр ХААИС, World EduPia ХХК-ын хамтын ажиллагааны хүрээнд зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд тэнцсэн 10 оюутан удахгүй Чусоны их сургуулийн багш нартай ярилцлагад орох юм.