ХААИС-ийн ЭЗБС дээр АГРИМБА олон улсын магистрын хөтөлбөрийн нээлтийн /2017.10.04/ үйл ажиллагаа боллоо. Нээлтэд АГРИМБА олон улсын сүлжээний ерөнхий нарийн бичгийн дарга, Вагенингений их сургуулийн профессор Вим Хейман, ХААИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа болон тус хөтөлбөрт элсэн суралцаж буй оюутан залуус оролцлоо.
АГРИМБА олон улсын сүлжээ нь Европын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулиудын Холбоо (ICA)-н доор бизнесийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бие даасан нэгж юм. Европын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулиудын Холбоо нь дэлхийд тэргүүлэгч 60 гаруй их сургууль, хүрээлэнгүүдийг нэгтгэсэн эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллага юм. (http://www.ica-ls.com/ )
ЭЗБС нь 2011 онд АГРИМБА сүлжээнд элсэн орсон ба 2016 оны 09 дүгээр сарын 29-нд дөрвөн жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн. Тус хөтөлбөрийн хичээлүүдийг ЕХ болон Монголын эрдэмтэн профессорууд, бизнесийн салбарт амжилт гаргаад буй топ менежерүүд хамтран явуулна.