Эрхүүгийн Хөдөө аж ахуйн их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Репецкий Олег Владимирович, Эрчим хүчний сургуулийн декан Бузунова Марина Юрьевна, орлогч декан Хуснудинова Елена, Инженерийн сургуулийн декан Ильин Сергей Николаевич нар /2017.10.23/ ХААИС-д зочилж сургуулийн удирдлагатай уулзлаа.
Урт удаан хугацаанд идэвхтэй хамтран ажиллаж буй хоёр сургуулийн гэрээний хугацаа дууссан тул хамтын ажиллагааны гэрээг сунгаж гарын үсэг зурсан юм. Мөн өнгөрсөн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, цаашид хэрхэн ажиллах, юунд анхаарах талаар ярилцлаа.