ХААИС, "World Edupia Pathway"-тэй хамтран ахисан түвшиний тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Тус тэтгэлэгт хөтөлбөрт материалаа өгсөн хүмүүсээс есөн оюутан хоёр их сургуулиас тэнцсэн хариу аваад байна. /http://muls.edu.mn/view_news_haais.php?id=2109/
Тухайлбал, БНСУ-ын Гунжү Үндэсний Их Сургуульд 5 оюутан, Чүнбүк их сургуульд 4 оюутан ахисан шатанд тэтгэлэгтэй суралцах эхний болзол хангажээ.
Өнөөдөр /2017.10.26/ БНСУ-ын Гунжү Үндэсний Их Сургуулийн ОУ-ын хэлний боловсролын институтын ерөнхий менежер Чой Инбо, мэргэжилтэн Ка Жае Юун нар ХААИС-д зочилж, Захирааны албаны дарга Ц. Сүхтулгатай уулзан энэ тухай ярилцлаа.
Тэнцсэн оюутнууд Монголд болон БНСУ-д хэлний бэлтгэлд суралцаад 2018 оны 3 дугаар сараас үндсэн ангидаа элсэх юм. Зочид энэ үеэр дээрх суралцагчдад 65 хувийн тэтгэлэг олгох боломжтой гэдгээ илэрхийллээ.
Хэдийгээр тус сургуультай ХААИС албан ёсоор хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй ч сайхан эхлэл тавьж байгаадаа баяртай байна гэдгээ Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга уулзалтын үеэр онцоллоо.