ХААИС-ийн ЭЗБС-ИЙН 60 ЖИЛИЙН ОЙН ЛОГО-ны УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

Нийтлэгч : .
Огноо: 2017-11-01 11:45:12

Зорилго: ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн 60 жилийн ойн үйл ажиллагааг таниулах тэмдэг, түүхэн амжилт-хөгжлийг илтгэх бэлгэдэл бүтээхээр Нийт багш, судлаач, оюутан залуус, график дизайнерууд, уран бүтээлчдийн дунд зарлаж байна.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах үндсэн шаардлага:  

  1. Логоны утга агуулга нь ЭЗБС-ийн түүхэн ойн бэлгэдэл болохуйц өгүүлэмж, илэрхийлэл, өнгө, дүрсний зохицол бүхий тэмдэглэгээ, бэлэг тэмдэг байна.
  2. Лого дээр орох үг: Сургуулийн нэр “ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ” /ЭЗБС/  “SCHOOL of ECONOMICS and BUSINESS” /SEB/  нэрийг монгол  болон англи хувилбараар нь  оруулж болно. Лого нь дээрх текстээс гадна зураг, график дүрслэл агуулсан байж болно.
  3. Логоны дизайн нь Үндсэн 3 өнгө болон хар, цагаан, завсарын өнгө зэргийг зохиогч өөрөө сонгох ба зохиомжтой харагдахуйц байх бөгөөд жижгээс том хүртэл хэмжээг нь өөрчилж болохоор зохиогдоно.
  4. Уралдаанд ирсэн бүтээлүүд нь зохион байгуулж буй байгууллагын өмч болно. Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч дизайны шийдэлтэйгээр оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан текстийг хавсаргана.
  5. Уралдаанд оролцогчид нь зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусад бvтээл /лого, уриа үг/-ээс хуулсан, тэдгээрийн элементийг агуулсан бvтээлvvдийг хvлээн авахгvй.
  6. Уралдаанд хамгийн шинэлэг шийдэл бүхий нэг  бүтээлийг шалгаруулна

Бүтээлийн техникийн шаардлага:

  1. Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг мэргэжлийн, зориулалтын программ дээр хийгдсэн байна.
  2. Лого нь өндөр нягтралтай, (300 dpi)-ээс багагүй байх шаардлагатай бөгөөд уралдаанд ирүүлэх бүтээлээ и-мэйлээр илгээхдээ бага нягтралтай хувилбарыг илгээж болно. Тухайн бүтээл нь шалгарсан тохиолдолд өндөр нягтралтай хувилбарыг авна. И-мэйлээр илгээх тохиолдолд файлын багтаамж нь 300 kb-ээс ихгүй байх бөгөөд зөвхөн gif, jpeg, psd форматтай бүтээлүүдийг хүлээн авна.
  3. Лого нь Интернэт, CD-ROM, ТВ, видео, сурталчилгааны самбар, сонин сэтгүүл, албан бланк, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас, даавуун болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.

Шагнал урамшуулал: Өргөмжлөл, 300.000 төг

Шалгаруулалт: Бvтээлийг хvлээн авснаас хойш 3 хоногт багтаан шалгаруулалтыг  явуулж, Эдийн засаг, бизнесийн сургуулийн   https//seb.muls.edu.mn  цахим хаягаар мэдээлнэ.

Хүлээн авах хугацаа: 2017 оны 11 дүгээр сарын 9-ны өдрийн 18:00 минут хүртэл

И-мэйл хаяг:  otgonjargal.L@muls.edu.mn

Лавлах утас:  9909 5517, 9199 7406

 

“ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА”