Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монголчуудын бахархалт өдөр” болон Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсан тэмдэглэлт өдөрт зориулан Суурь боловсролын төвийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимээс ХААИС-ийн 1-р курсийн оюутнуудын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн, эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж дүгнэв.
Энэ арга хэмжээ хоёр үе шаттай явагдсанаас монголын түүхийн АХА тэмцээнд 310 оюутан, эсээ бичлэгийн уралдаанд нийт 216 оюутан оролцов.
Монголын түүхийн АХА тэмцээнд Мал эмнэлгийн сургуулийн 1-р курсийн оюутан Т.Баяржаргал ялагч болсон бол эсээ бичлэгийн уралдаанд нэгдүгээр байрт Б.Сэрсэндэмид, хоёрдугаар байрт Г.Дөлгөөн, Э.Идэрмөнх нар, гуравдугаар байрт М.Мандах, Б.Өсөхбаяр, Д.Бундархи нар тус тус шалгарч, хамт олноо манлайллаа. Оролцсон бүтээлч оюутнууддаа баяр хүргэж, амжилт хүсье.