ДОКТОР Ч.ХУЛАН БНПУ-ын ВАРШАВЫН ХААИС-Д ЭРАСТУС ТӨСЛИЙН ХҮРЭЭНД АЖИЛЛААД ИРЛЭЭ

Нийтлэгч : .
Огноо: 2017-12-05 09:34:59

ХААИС-ийн НССТ-ийн эрхлэгч, доктор Ч.Хулан 2017 оны 11-р сарын 20-24-ний өдрүүдэд Эрасмус+ төслийн хүрээнд Польш улсын Варшавын ХААИС-ийн Социологийн факультетад ажиллаад ирлээ.

Эрасмус+хөтөлбөр нь төслийн их, дээд сургуулиудын багш, судлаачдыг богино хугацаанд хүлээн авагч талын сургуульд ажиллуулан, лекц унших, судалгааны үр дүнг танилцуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж олгодог хөтөлбөр юм. Доктор Ч.Хулан тус их сургуулийн социологийн ангийн оюутнуудад “Mongolian mythology and mythological symbolism”, “Mongolian sense of shame”,  “Mongolian Identity”, “Mongolian thinking based on mythological symbolism” сэдвээр 4 удаа лекц уншиж, монгол соёлын онцлог мөн чанар, судалгааны ажлын үр дүнгээс танилцуулсан байна.

Мөн Социологийн факультетаас 2017 оны 11-р сарын 25-нд  зохион явуулсан “Nomadic Cultures and Traditions эрдэм шинжилгээний хуралд оролцож “Field survey  results in Eastern aimags of Mongolian Monastery Mapping сэдэвт илтгэлийг хэлэлцүүлжээ.

Хөтөлбөрийн явцад Английн социологч Маргерет Арчерийн “How does Social Structure influence Human Agency? лекцэнд хамрагдаж, Варшавын ИС-ийн Дорно дахины судлалын факультетын монгол хэлний ангийн оюутнуудтай уулзалт хийж, нийгэм хүмүүнлэгийн салбарын мэргэжил нэгт судлаачидтай харилцаа холбоо тогтоож, цаашид хамтран ажиллах боломж бололцоог ярилцсан байна.

Эцэст нь Варшавын ХААИС-ийн ГХА-ны Эрамус төслийн ажилтны “Төслийн үйл ажиллагаа, арга хэмжээг сургуулийнхаа багш судлаачдад сурталчилж, улам өргөнөөр хамрагдаарай” гэсэн үгийг нийт багш, судлаач нартаа дамжууллаа.