АНУ-ЫН АВЕТ БАЙГУУЛЛАГЫН ШИНЖЭЭЧИД ИНЖЕНЕР МЕХАНИК ХӨТӨЛБӨРТ ҮНЭЛГЭЭ ӨГЛӨӨ

Нийтлэгч : .
Огноо: 2017-12-07 16:53:46

ХААИС-ийн Инженер технологийн сургууль Механик инженерийн хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлэхээр АНУ-ын АВЕТ  /Accreditation Board for Engineering and Technology/ байгууллагатай хамтран ажиллаж байгаа билээ. Тус байгууллагын шинжээчид 12 дугаар сарын 4-7-ны хооронд ХААИС-д зочилж, дээрх хөтөлбөрт шинжилгээ хийж, сул болон давуу талыг тодорхойлсон юм.

Ингээд цаашид хөтөлбөрийг сайжруулах талаар юунд анхаарч, тасралтгүй хөгжүүлэх тухай зөвлөмжийг тус сургуулийн багш, судлаачдад өглөө. Ирэх долоодугаар сар хүртэл тус байгууллагын өгсөн зөвлөмжийн дагуу сул талаа сайжруулан ажиллах юм.

Механик инженерийн хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэнээр тус сургуулийн оюутан, төгсөгч, багш нар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, төгсөлтийн өмнөх сургалтын хүрээнд кредит болон оюутан солилцоогоор суралцах, төгсөлтийн дараах сургалтаар мэргэжил дээшлүүлэх, мэргэших урт, богино хугацааны сургалтанд хамрагдах боломж бүрдэх юм.