1. ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Машин судлалын тэнхимд ИРГЭНИЙ БАРИЛГА чиглэлээр мэргэшсэн багш шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
Мэргэжлээрээ магистр ба түүнээс дээш зэрэгтэй;
Цаашид багшлах болон эрдэм шинжилгээний ажлыг тогтвортой хийх сонирхолтой;
Бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай;
Гадаад хэлний мэдлэгтэй;
Компьютерийн хэрэглээний программ хангамжийг бүрэн ашиглах чадвартай.
2. ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Цахилгаан хангамж, электроникийн тэнхимд ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР чиглэлээр багш шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
Цахилгааны чиглэлийн мэргэжилтэй, магистр, докторын зэрэгтэй;
Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан дадлага туршлагатай;
Гадаад хэлний зохих мэдлэгтэй, мэргэжлийн холбогдолтой мэдээллийг гадаад хэл дээр ашиглаж чаддаг;
Мэдээлэл технологийн дэвшилтэт арга хэрэгслийг ашигладаг;
Цахилгааны өндөр мэдлэг, ур чадвар эзэмшсэн, судалгаа, шинжилгээ, сурган, заах арга зүйн чадамжтай, өөрийгөө хөгжүүлэх, манлайлах, төсөл, хөтөлбөр удирдах, гүйцэтгэх чадвартай;
Хамт олон болон оюутнуудын дунд хүнлэг, нөхөрсөг зан байдлыг эрхэмлэдэг, бусадтай хамтран ажиллах чадвартай, тэднээс суралцдаг;
Өндөр хүчдэлийн техник, Цахилгаан техникийн материал судлал, Цахилгаан төхөөрөмжийн монтаж зэрэг хичээлүүдийг зааж байсан бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
Төрийн албан хаагчийн 1-р анкет
Доктор, магистр, бакалаврын зэргийн диплом, хавсралтын хамт
Ажил хүссэн өргөдөл
Ажиллаж байсан газрын тодорхойлолт
4х6 хэмжээтэй зураг /1%/
Бүртгэлийн хураамж
Бүртгэл:
Хаана: ХААИС-ийн Захиргааны байр, Хүний нөөц
Хугацаа: 2018 оны 01 дүгээр сарын 10-наас 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цаг хүртэл
Сонгон шалгаруулалт:
ХААИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын албанаас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны 10 цагт англи хэл, компьютер, төрийн албан хаагчийн дүрэм журмын шалгалт авна.
Тэнцсэн хүмүүс мэргэжлийн шалгалт, ярилцлаганд орно.
Утас:
9811-3081 /Машин судлалын тэнхимийн эрхлэгч/
8885-5247 /Цахилгаан хангамжийн тэнхимийн эрхлэгч/
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН
СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА