ХААИС-ийн Агроэкологийн сургууль, “Ногоон Алт, Малын Эрүүл Мэнд” төсөл, Газар Зохион Байгуулалт, Геодизи Зураг Зүйн Газартай хамтран “Бэлчээр Ашиглагчдын Хэсэг/Бэлчээр Ашиглалтын Гэрээн дээр суурилсан бэлчээр ашиглалт, төлөвлөлт”-ийн чиглэлээр сургагч багшийн чадавхижуулах сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд Бэлчээрийн газрын судалгааны лабораторид зохион байгууллаа.
Уг сургалтанд АЭС-ийн Газрын менежментийн тэнхим, Экологийн тэнхим, Ургамал хамгаалал, газар тариалангийн тэнхим, МААБС-ийн Бэлчээр тэжээллэг, химийн тэнхим, Инженер технологийн сургууль, Дарханы ХААИС-ийн Агроэкологи Бизнесийн Сургууль, ШУТИС, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо, Хэнтий аймгийн Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын Газар, Увс аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбоо зэрэг их сургууль, байгууллагуудын төлөөлөл болсон багш, судлаач, мэргэжилтэн нар хамрагдаж, “Сургагч багш”-ийн гэрчилгээ гардан авав.