2018 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол (хураангуй)
1. Иргэншил
• Монгол улсын иргэн байх /өөрөө болон эцэг, эх бүгд Монгол Улсын харъяат иргэн байна/
• БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй.
2. Нас
• 2018 оны 09 дүгээр сарын 01-ний байдлаар 40 нас хүрээгүй байх (1978.09.01-нээс хойш төрсөн иргэн)
3. Боловсрол
• Материал өгөх үедээ бакалавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх
• Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 31-нээс өмнө дипломоо авсан байна.
• БНСУ-ын Их, дээд сургуулийн бакалавр, магистрт суралцаж төгссөн хүн материал өгөх боломжгүй.
• БНСУ-ын Их, дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.
• 2018 оны 08 сарын 31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материалыг өгнө. (1 удаа л дахин материал өгөх боломжтой)
• Материалыг 02 дугаар сарын 28-аас 03 дугаар сарын 02-ны хооронд БНСУ-ын ЭСЯ дээр хүлээн авна.
ЗАХИРГААНЫ АЛБА
УТАС: 341153