ХААИС-ийн МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛАВ

Нийтлэгч : .
Огноо: 2017-11-16 12:00:07

ХААИС-ийн магистрант, докторантын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал /2017.11.07/ боллоо.  Хурлыг Мал эмнэлэг, Мал аж ахуйн үйлдвэрлэл; Агроэкологи, байгаль шинжлэл ба газрын харилцаа; Инженер технологи, мэдээлэл зүй ба эдийн засаг гэсэн салбараар зохион байгуулав.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус хуралд 19 магистрант, 15 докторант илтгэл хэлэлцүүлсэнээс дараах илтгэлүүд шалгарч судалгааны тэтгэлэг авах болзол хангалаа. Тухайлбал,

ДОКТОРАНТ:Д.Отгонсүрэнгийн Монгол орны баруун аймгийн зарим сумдын тэмээнд хийсэн цусны паразитын судалгааны дүнгээс” бүтээл 

Б.Мөнхчулууны Монгол чичүүлийн тархалт  абиоток  хүчин зүйлээс хамаарах нь

Ц.Оюунбилэгийн Бэлчээрийн газрын доройтлын судалгаа”,

 Б. МинжмаагийнУлаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгүүдийн хөрсний хүнд Металлын бохирдлын зарим эх үүсвэр”,

Ж.Мөнхбатын Төрийн албан хаагчдын ажлын үнэт зүйл ба хэмжилт” судалгааны бүтээл тус тус шилдэгээр шалгарлаа.  

 

МАГИСТРАНТ:  ОчийнМал амьтны өөхөн тосноос биодезиль гарган авах технологид өөрчлөлт оруулж туршсан дүн

Б.Давхарбаярын Адууны нийлүүлгийн өвчний үед хавсарсан эмчилгээний арга туршсан дүнсэдэвт судалгааны бүтээлд ХААИС-ийн Захирлын 2016 оны 45 тоот тушаалаар батлагдсан “Магистрант, докторантын эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд тэтгэлэг олгох журам”-ын дагуу  тэтгэлэг олгохоор шийдвэрлэв.

Дээрх журмын дагуу шалгарсан докторант тус бүрд 2.000.000, магистрантад-1.000.000 төгрөгний тэтгэлэгийг Эрдэм шинжилгээний ажилчдын баяраар гардуулах юм. 

 

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт магистрант, докторантуудад баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.