ХААИС-ийн “Өсвөрийн нохой сонирхогчдын клуб” нь Хилийн цэргийн албаны нохой сургалтын төвтэй хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Сургуулийнхаа оюутан, залууст албаны нохой нь ямар үүрэг гүйцэтгэж, ур чадвар эзэмшсэн байдаг талаар зохих мэдлэгийг олгох, нохой сонирхогчдын сонирхсон асуултад мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөд тус өдөрлөгийн зорилго оршиж байлаа. Мөн энэ үеэр оюутнуудын дунд танин мэдэхүйн асуулт хариултын “АХА” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан юм.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд Хилийн цэргийн албаны нохойн сургуулийн дарга Ж.Өлзийбаяр, нохой сургалтын төвийн сургагч багш нар, малын эмч нар оролцож, нохойны үзүүлэх тоглолтыг оюутнуудад танилцуулсан сонирхолтой үйл ажиллагаа боллоо.