БНСУ-ын Чонбук Үндэсний их сургууль (CBNU) гадаадын оюутнуудад зориулан жил бүр зохион байгуулдаг “THE FEELING KOREA SUMMER 2018” хөтөлбөр зарлагдлаа. Тус хөтөлбөр 3 долоо хоногийн хугацаатай ба үүнтэй холбоотой мэдээллийг Guide book-с үзнэ үү.
ХААИС болон Чонбук ҮИС-ийн хоорондын гэрээний дагуу манай оюутнууд хөнгөлөлттэй нөхцлөөр /байр, хоол, сургалтын төлбөр/ хамрагдах боломжтой бөгөөд бусад зардлыг тухайн оюутан өөрөө хариуцна.
Хамрагдахыг хүсвэл дараах бичиг баримтыг бүрдүүлэн 2018 оны 05 дугаар сарын 15-ны дотор бүртгүүлнэ үү. Үүнд:
1. Өргөдлийн маягт
2. Суралцах эрхийн бичиг /орчуулга - англи эсвэл солонгос хэл дээр/
3. Гадаад паспортын хуулбар
4. Төлбөр төлсөн баримт
Дэлгэрэнгүй мэдээллийг Захиргааны алба (Захиргааны байрны 6 тоот) -наас авна уу.
Guide book: /lib/FileBrowser.php?action=file&path=2018%20Summer%20The%20Feeling%20Korea%20guide%20book.pdf
Application form: /lib/FileBrowser.php?action=file&path=Application%20Form.doc
Солонгосын хэл, соёл, уламжлалтай танилцах сайхан боломжийг та бүү алдаарай!
Захиргааны алба
Утас: 75107777-513
2018 оны 04 дүгээр сар 11 өдөр