Бурятын Их Хурлын гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуйн сайд, Бурятын ХАА-н Академийн Эрдмийн зөвлөлийн дарга Александр Петрович Попов 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ХААИС-д айлчлан ирлээ. Түүнийг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга болон бусад албаны хүмүүс хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Уулзалтын үеэр А.П.Попов нь ОХУ-ын Улаан-Үдийн Хөдөө аж ахуйн академид Мал эмнэлгийн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Н.Ууганбаяр болон Ч.Оюунцэцэг нарт дипломыг нь гардуулан өгч, цаашдын ажилд нь амжилт хүслээ.