Удиртгал
Эмийн ургамлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургалт, судалгааны байгууллага, үйлдвэр аж ахуйн нэгжийн эрдэмтэн багш нар, эрдэм шинжилгээний ажилтан, судлаач нарт зориулан “Эмийн ургамлын судалгаа” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.
Хурлын зорилго
Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, эмийн ургамлын судалгаа хийдэг судлаачид, үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, багш, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.
Хурал зохион байгуулах хугацаа:
Эмийн ургамлын судалгаа эрдэм шинжилгээний хурал нь 2018 оны 5 дугаар сарын 4-ны 9.00 цагт ХААИС-ийн захиргааны байрны 4 давхрын хурлын танхимд болно.
Илтгэл, өгүүлэл хүлээн авах хугацаа:
Илтгэлийг 2018 оны 4 дүгээр сарын 20 хүртэл цахим хаяг (enkhchimeg.v@muls.edu.mn, altanzaya.t@muls.edu.mn )-аар хүлээн авна.
Илтгэлд тавигдах шаардлага:
- Судалгаа, туршилтын ажлын шинжлэх ухааны үндэслэл, онол, арга зүйг оновчтой гаргасан байна.
- Монгол орны эмийн ургамлын судалгаа, хөгжлийн асуудлыг хөндсөн, судалгаа туршилтын тодорхой үр дүнд хүрсэн эрдмийн ажлууд байна.
Хуралд ирүүлсэн илтгэлийн өгүүллийг эмхэтгэж гаргана.
Илтгэлээр ирүүлэх өгүүллийн бичиглэлийн шаардлага:
- Өгүүллийн нэр
- Зохиогчийн нэр, хаяг: Зохиогчийн нэрийг баруун дээд өнцөгт тоогоор дугаарлан тэмдэглэж, нэрсийн дор хаягийг бичсэн байна. 1-р зохиогчийн цахим хаягийг бичнэ
- Хураангуй: Хураангуйг Times New Roman дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Italic хэлбэрээр бичнэ. Хураангуй нь 15 мөр, 200 үгэнд багтсан байна
- Түлхүүр үг: Өгүүллийн утга санааг гаргахуйц, нэр үг байна.
- Оршил, үндэслэл: Судалгааны ажлын үндэслэл, зорилго, зорилт
- Судалгааны материал арга зүй
- Судалгааны үр дүн : Өөрийн судалгааны үр дүнг дэлгэрэнгүй бичих, үр дүнгийн тайлбарыг давхардуулахгүй байх
- Хэлэлцүүлэг: Судалгааны гол үр дүнг бусад судлаачийн үр дүнтэй харьцуулсан байх
- Дүгнэлт: Судалгааны ажлын үр дүнг онолын үндэслэлтэйгээр гаргах
- Иш татсан бүтээл: Иш татсан бүтээлийн жагсаалтыг цагаан толгойн дэс дарааллаар бичнэ (зохиогчийн нэрийн эхний үсэгболон он дарааллын систем). Иш татсан бүтээлийн дугаарлах ба дөрвөлжин хаалтанд тоог бичиж [1] ишилнэ.
- Өгүүллийн гарчиг, доторх дэд гарчигууд том үсгээр бичигдэнэ. Үсгийн фонт, хэмжээ "Times New Roman 12", цаасны дээд, доод, баруун талд 2.5 см, зүүн захаас 3 см зайтай бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote ашиглахгүй, хуудасны дугаар тавихгүй.
- Зураг, бүдүүвчийн дугаарыг доор нь байрлуулж, нэр өгч бичнэ.
- Хүснэгтийн дугаарыг баруун дээд хэсэгт байрлуулна. Хүснэгтийн нэрийг зэрэгцүүлж байрлуулна.
- Зохиогчийн тухай: Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүн бүрийн товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж Times New Roman фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн сургууль болон эрдмийн зэрэг, цол хамгаалсан сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лабораторийн тухай бичнэ.