“Монгол адууны удам зүйн тогтолцооны зарим асуудлууд” сэдэвт онол-үйлдвэрлэлийн зөвлөгөөнийг Хөдөө аж ахуйн их сургууль нь Монголын морин спортын уяачдын холбоо /ММСУХ/-той хамтран 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ХААИС дээр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд:
• Т.Аюурсайхан /УИХ-ын гишүүн/
• П.Сэргэлэн /МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга/
• Т.Хэрүүга /ХААИС-ийн захирал/
• М.Мөнхбаясгалан /ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч/
• У.Буяндэлгэр, Ц.Баянжаргал, Я.Болдбаатар, Н.Даш-Өлзий, Б.Билэгдэмбэрэл, Б.Содномцог /ММСУХ-ны тэргүүлэх гишүүд/
• Ц.Дуламсүрэн /Архангай аймгийн Морин спортын уяачдын холбооны тэргүүн/
• Х.Түмэнбаяр /Өмнөговь аймгийн МСУХ-ны тэргүүн/
• Т.Батжаргал /Хэнтий аймгийн МСУХ-ны тэргүүн/
• Ю.Үнэнбүрэн /Өвөрхангай аймгийн МСУХ-нарийн бичгийн дарга/ нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Зөвлөгөөний үеэр дараах илтгэлүүдийг тавилаа. Үүнд:
• Д.Самданжамц /Монголын Малзүйч, үржүүлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал, МУ-ын Гавъяат малзүйч, профессор/
“Монгол адууны өнөөгийн байдал, цаашид анхаарвал зохих зарим асуудлууд”
• О.Баатарцогт /ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, доктор Ph.D/
“Малын генетик нөөцийн тухай” хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлууд
• Кон Хон Шиг /БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн профессор/
“Адууны үүлдэрлэг байдлыг микросателлитийн аргаар үнэлсэн судалгааны үр дүн”
• П.Мягмарсүрэн /Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн эрхлэгч, доктор Ph.D/
“Молекул генетикийн лабораторийн хүчин чадал, өнөөгийн боломж”
• Д.Отгонсүрэн /МЭЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан/
“Адууны нийлүүлгийн өвчний өнөөгийн байдал” зэрэг илтгэлүүд орсон байна.