ХААИС-ийн Магистр, докторын сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн хавар магистрантур, докторантурт элсэн суралцах хүмүүсийг урьж байна.
Бүртгэл: Элсэхийг хүсэгчид 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ны хооронд ХААИС-ийн захиргааны II байр 202 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.
Элсэлтийн шалгалт: Элсэгчид англи хэлний болон мэргэжлийн шалгалт өгнө.
- Англи хэлний шалгалт: 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр
- Мэргэжлийн шалгалт: 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус тус авна.
Магистрантурын сургалт 2018 оны 05 дугаар сарын 28-нд, докторантурын сургалт 10 дугаар сард эхэлнэ.
Элсэхийг хүсэгчид дараах материал бүрдүүлнэ. Үүнд:
- Элсэгчийн анкет /graduate.muls.edu.mn вэб хуудаснаас татаж авна уу/
- 3х4 хэмжээтэй 2 хувь зураг
- Бакалаврын дипломын эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Докторын сургалтад элсэгчид 1.2.3.4-д зааснаас гадна магистрын диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
- Бүртгэл, элсэлтийн шалгалтын хураамж 20000 төгрөг, Хаан банкны 5131191851 тоот дансанд тушаасан баримт
Лавлах утас: 75107777-261,262,263 , 99106255, 91919291, 88806020
МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Е-магистр, F-доктор