Эрдэм шинжилгээний бага хурал
Өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хөдөө аж ахуйн их сургууль нь Барилга хот байгуулалтын яам, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын газар зохион байгуулагчдын холбоотой хамтран “ГАЗРЫН ХАРИЛЦАА 2018” Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Тус хуралд Нийслэлийн газрын алба, Нийслэлийн хөдөө аж ахуйн газар, МУИС, ШУТИС, МҮИС, Удирдлагын академи, Завхан аймгийн ГХБХБГазар зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтан, мэргэжилтэнгүүд оролцож байна.
Энэхүү хурлыг 2009 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд 2014 оноос хойш улсын хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болсон. Хурлын зорилго нь газрын харилцааны чиглэлийн тулгамдаж буй асуудлыг судлан, гарсан үр дүнг хэлэлцэж, олны хүртээл болгох, салбарын эрдэмтэн судлаачдын харилцан туршлага, мэдлэг, арга зүйгээ солилцох боломжийг олгох юм.