“МАЛЧДЫН ЗАЛГАМЖ ХАЛАА: АСУУДАЛ, ШИЙДЭЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛААС ГАРСАН ЗӨВЛӨМЖ

Нийтлэгч : Х.Цэнгэлтуяа
Огноо: 2018-05-14 17:23:42

Хөдөө аж ахуйн их сургуулийн Хөдөө аж ахуйн эдийн засаг хөгжлийн судалгааны төв нь Мал аж ахуй, биотехнологийн сургуультай хамтран “Малчдын залгамж халаа: Асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг “Малчдын улсын зөвлөгөөн”-нд зөвлөмж хүргүүлэх зорилгоор 5 сарын 9-нд зохион байгуулсан билээ.

Уг хурлаас гарсан зөвлөмжийг боловсруулж Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын албан бичгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам болон Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Аймгуудын Засаг даргын тамгын газарт тус тус хүргүүллээ. 

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яаманд хүргүүлсэн албан бичиг болон Зөвлөмжийг эндээс харна уу.