Өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ХААИС-ийн Магистр, докторын сургууль шинээр төгссөн доктор, магиструуддаа диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ удаагийн төгсөлтөөр доктор 1, магистр 4 нийт 5 оюутан төгсөв. Үүнд:
Доктор:
Ж.Байгалмаа /ХАА-н ухааны доктор Ph.D/
Магистр:
С.Энхбилэг /Байгаль орчны хяналт үнэлгээ/
Б.Батбаяр /Статистик/
А.Энхтогтох /Ургамал хамгаалал хорио цээрийн хяналт үнэлгээ/
Б.Түмэнжаргал / Ургамал хамгаалал хорио цээрийн хяналт үнэлгээ/ хөтөлбөрөөр тус тус суралцан төгслөө.
Төгсөгчдөдөө зориулж ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга үг хэлж, тэдний цаашдын эрдмийн ажил үйлсэд амжилт бүтээл хүсэн ерөөв.