“Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага” Иргэний Нийгмийн Үндэсний IX Чуулган
“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн жил тутмын чуулганы ерөнхий сэдэв нь боловсрол боловч энэхүү өргөн хүрээтэй сэдвийг бид санхүүжилт, чанар, хариуцлагатай байдал гэсэн гурван хүрээнд зангидан тухайн жилд аль нэгийг товойлгон хэлэлцдэг билээ.
Энэ удаагийн чуулганаар тэгш хамруулах боловсрол, насан туршдаа суралцахуй, түүний нийгмийн ялгаатай бүлэгт үзүүлэх нөлөө, давуу талыг харилцаж ярилцаж, тэгш хамруулсан сайн туршлагыг хуваалцаж, дээд боловсролын чанар, засаглалын талаар зөвлөлдөж, “Насан туршийн боловсролын тогтолцоог бэхжүүлэх зөвлөмж”, “Дээд боловсролын талаарх төсөөлөл”-ийг хэлэлцэж батлахаар зорьж байна.
Та хавсралтаар хүргүүлж буй хөтөлбөрийн төсөлтэй танилцан чуулганы 2 өдөр болон сонирхсон сэдвээр хэлэлцэх хэсэгт оролцохыг хүсвэл info@all4education.mn, Утас: 9820-9520, 9920-9899, 9929-9777 дугаарт бүртгүүлнэ үү.
Жич: Чуулган үнэ төлбөргүй.
Дараах байдлаар чуулгандаа нэгдээрэй:
Facebook эвэнтээ share хийгээрэй:
https://www.facebook.com/events/193166794655619/
Чуулганд бүртгүүлэх цахим холбоос:
https://goo.gl/forms/kOrAYbTpzxXXlytc2
Мөн өөрийн Facebook profile зургаа дараах зурагтай Frame болгож нэгдээрэй:
Хөтөлбөрийн төслийг эндээс харна уу.