БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан, технологийн хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Шинжлэх ухаан" сэтгүүл нь 1980 оны 02-р сараас хэвлэгдэж эхэлсэн Монгол хэл дээрх шинжлэх ухааны сэтгүүл юм. Тус сэтгүүл нь 2015 онд албан ёсоор шинжлэх ухааны танин мэдэхүйн сэтгүүлээс байгалийн шинжлэх ухааны академик сэтгүүл болсон ба англи хэл дээр мөн хэвлэгдэх болсон.
"Шинжлэх ухаан" сэтгүүлийн редакц сэтгүүлийнхээ агуулгыг илүү өргөн цар хүрээтэй болгохын тулд 2017 оноос эхлэн Монголын эрдэмтэд болон Монголч эрдэмтдийн судалгааны бүтээлийг танилцуулж эхэлсэн. Энэ нь ХААИС-ийн эрдэмтэн багш, судлаач нарт эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа бусад орны эрдэмтдэд танилцуулах нэгэн гарцыг нээж байна.
Өгүүлэлд тавигдах шаардлага:
1. Зохиогчийн танилцуулга / нэр, нас, хүйс, албан тушаал, ажил, мэргэжил, холбоо барих дугаар, имэйл хаяг, судалгааны чиглэл, регистрийн дугаар г.м/
2. Текст болон хамрах хүрээ /Байгалийн шинжлэх ухаан, шинжлэх ухаан, инженерчлэл, хөдөө аж ахуй, анагаах ухаан/ монгол, англи хэл дээр
3. Гарчиг, хураангуй, түлхүүр үг / Монгол, Англи мөн Хятад хэл дээр бичиж болно. Монгол хэл дээрх хураангуйг 200 үгэнд багтаан бичих/
4. Зураг ба лавлагаа /Өгүүлэл, нийтлэлд тавигдах стандартыг дагаж мөрдөнө. Тайлбар, тэмдэглэл, эх сурвалж, хуудасны дугаар, эшлэл зэрэгт/
5. Өгүүллийг 8000 үсэгт багтаах ба 1 хуудсанд 1200 үг байна.
6. Цээж зураг - 2%
7. Нийтлэгдсэн өгүүллүүд
Сэтгүүлийн шаардлагыг хангасан өгүүллийг хүлээн авсанаас хойш 2 сарын дотор нийтлэнэ.
Өвөр Монголын хэвлэлийн компани, Монгол үндэстний Шинжлэх ухааны түүхийн хүрээлэн, "Шинжлэх ухаан" сэтгүүлийн редакцийн хэлтэс
Холбогдох хаяг: international@muls.edu.mn bvrenzaya@muls.edu.mn ,
Утас: 341153, 75107777-512