ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : Х.Цэнгэлтуяа
Огноо: 2018-03-13 14:08:36

 

Оросын Холбооны Улсын холбооны төсвийн хөрөнгөөр Оросын холбооны улсын их, дээд сургуулиудад 2018/2019 оны хичээлийн жилд элсэн суралцах горилогчдын онлайн бүртгэл үргэлжилж байна.

Сонгон шалгаруулалтанд Монгол Улсын иргэн болон Монгол Улсад байнга оршин суугч Оросын холбооны улсын иргэд оролцох эрхтэй.

ОХУ-ын Гадаад Харилцааны Яам, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, «Россотрудничество» агентлагийн баталсан 2018/2019 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсад холбооны төсвийн хөрөнгөөр суралцах гадаадын иргэн, харъяалалгүй этгээд болон гадаадад амьдарч буй эх орон нэгтнүүдийг элсүүлэх, сургах Төлөвлөгөөний дагуу Оросын Холбооны Улсын Засгийн Газраас МОНГОЛ УЛСАД нийт 500 оюутан элсүүлэх хуваарь ирүүлсэн байна.

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС ИРҮҮЛСЭН ХУВААРИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНААС 2018/2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД САНАЛ БОЛГОСОН ЭЛСЭЛТИЙН НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ
(НИЙТ 65 ХУВААРЬ)


ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ТАТАЖ АВАХ (610.36 KB)  

http://www.mecss.gov.mn/Russia-2018

Лавлах утас: 11-45-28-70

ОРОСЫН ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН ТӨВ